2022 оны 12 сарын 13
2022.12.09ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Баруун гол, Зүүн голын чиглэлд хууль бус мод бэлтгэл, самар түүх зэрэг зөрчилд хяналт тавьж ажиллаа. Шалгалтанд 4 ЗИЛ 131 машинтай 12 иргэн мод бэлтгэж ачиж явсныг шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй 2 машин явсныг Хялганат тосгоны Цагдаагийн тасагт хүлээлгэн өгч дээрх мод бэлтгэлийн ажилд гүйцэтгэлийн шалгалтыг хийж асгасан малын баасыг цэвэрлүүлж зөрчлийг бүрэн арилгуулан гаргасан зөрчилд хариуцлага ногдуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Шалгалтаар Хамгаалалтын захиргааны дарга М.Оюунбат, Мэргэжилтэн Б.Оюунсүрэн, Жолооч Д.Оросоо нар ажиллав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ