Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутгийг дамнан орших Зэд Хантай Бүтээлийн нурууд, тэдгээрийн салбар уулсын 611300 га нутаг дэвсгэрийг Улсын Их хурлын 2011 оны 05 дугаар сарын 05 –ны өдрийн 18 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авч БОАЖ-ын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-416 дугаар тушаалаар Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ын хамгаалалтын захиргааг байгуулан БОАЖ-ын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 10 –ны өдрийн Б – 13 дугаар тушаалаар хамгаалалтын захиргааны даргыг томилон үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ