2022 оны 10 сарын 03
БОАЖ-ын сайдын 2022.08.22-ны өдрийн "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам батлах тухай" А/282, 2022.09.09-ны өдрийн "Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай" А/372 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. НЭГ. Самар түүх зөвшөөрлийг иргэдэд 2022.09.22-ны өдрөөс олгож эхэлсэн. ХОЁР. Дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсээс Сэлэнгэ суманд ахуйн зориулалтаар 15200 кг, Тэшиг суманд 30080кг самрын хуваарийн дагуу иргэдэд эрхийн бичиг олгон ажиллаж байна. ГУРАВ. Самар түүх эрхийн бичиггүй хулгайн замаар гарах гэсэн 2 удаагийн зөрчлийг таслан зогсоож буцаав.
ДӨРӨВ. Нийт 8 постоор 700 гаруй иргэнд самар түүх эрхийн бичиг олгож, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, төөрөх, зэрлэг амьтны халдлагаас хамгаалах, хог хаягдлаа байгаль хаяхгүй авч явах талаар гэрээ байгууллаа.ТАВ. Постуудад нэмэлтээр 5 албан хаагч ажиллаж явцын шалгалтыг Хилийн цэрэг, Орон нутгийн цагдаа, байгаль орчны албатай хамтран 3 удаа хийж гүйцэтгэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ