Дархан цаазат газар болон орчны бүсийн нутаг дэвсгэрт Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б. Оюунсүрэн, Сэлэнгэ сумын БОХУБ Б.Бямбаа, Цагдаа н.Сандагдорж, Жолооч Д.Оросоо нарын бүрэлдэхүүнтэй бүлэг 3 хоног хийж гүйцэтгэлээ. ҮҮНД. Нэг. Самар түүх зорилгоор явсан 1 автомашинтай 8 иргэн, загас барих зорилгоор явсан 3 автомашинтай 11 иргэнийг саатуулж автомашинд үзлэг хийж шалгалт хийж ТХГН-ийн тухай хууль тогтоомж, журмыг танилцуулан буцааж нийт 19 иргэнийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаа. Хоёр. Шар нарст ХХК-ны үйл ажиллагаанд хяналт тавьж ой хээрийн түймрээс хамгаалах, БОАЖ-ын сайдын 2022 оны 09 дүгээр албан даалгаврыг танилцуулж зөвлөмж өглөө. Гурав. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж зөвлөгөөг хадланд гарсан 21 иргэнд өгч ажиллаа. Дөрөв. Орчны бүсэд мод бэлтгэж байгаа 1 ААН-ийн үйл ажиллагааг шалгаж ой хээрийн түймрээс хамгаалах, байгальд хог хаягдлаа хаяхгүй байх санамж зөвлөгөө өглөө. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now