2022 оны 05 сарын 30
Тус ДЦГ-ын хязгаарлалтын бүсэд Гацуурт ХХК 2022 оны 05 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд 1500 орчим мал оруулж хамгаалалтын захиргаанаас тавьсан шаардлагыг үл хүндэтгэн ТХГН-ийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлийг дахин зөрчсөн зөрчил гаргасан. Дээрх зөрчлийг арилгуулах, малыг ДЦГ-ын бүсээс гаргах ажилд Булган аймгийн Засаг дарга, Цагдаагийн газарт хамтран ажиллах хүсэлт хүргүүлэн ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ