2020 оны 01 сарын 27
Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ын хамгаалалтын захиргаа: 2020.01.16-нд Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б. Оюунсүрэн Харлагын чиглэлд эргүүл хяналт шалгалт хийж Орчны бүс буюу Сэлэнгэ сумын Харлаг Нарийн гэх газарт Хялганат Оргил ХХК-ны 2 ЗИЛ-131машинтай 9 иргэн 26 ширхэг шинэс мод унагаасан байсныг шалган Сэлэнгэ сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өглөө. Жич: Мод бэлтгэх гэрээ, эрхийн бичгийн хугацаа дууссан, мод бэлтгэх эхлэлийн акт, хяналтын хуудасгүй зэрэг зөрчил илэрсэн болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ