Хяналт шалгалт

2020 оны 01 сарын 27

Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Тагнуулын газар, Хилийн 0286 дугаар анги, 0243 дугаар ангитай хамтран хилийн бүс буюу ДЦГ-ын бүс нутагт гахай агнасан, загас барьсан 6 иргэний зөрчлийг илрүүлэн Булган аймгийн Цагдаагийн газарт хуулийн дагуу шилжүүлээд байна. Хураасан авсан зэвсэг галт хэрэгсэл, гахай, загас, бичиг баримтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хилийн 0243 дугаар ангиас Хамгаалалтын захиргааны дарга Д. Болорчулуун, Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б. Оюунсүрэн нар нотломжоор хүлээн авч харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болоод байна. Хамтын ажиллагааны үр дүнд дээрх зөрчлийг бид илрүүлж чадлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now