2019 оны 04 сарын 23
БОАЖ -ын дэд сайдын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай 02/579 тоот албан даалгавар, Булган аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/109 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Мэргэжилтэн Б. Оюунсүрэн, М. Өнөрмаа, байгаль хамгаалагч П. Батжаргал, жолооч Т. Эрдэнэбаатар нар Булган аймгийн Сэлэнгэ сумын Харлаг, Тариахтай, Шавар, Хайлантай, Баянгол, Хулстай давааны чиглэлд хяналт шалгалт хийж ойд үйл ажиллагаа явуулахыг хориглосон хугацаанд Цагаан хуст ХХК нь Харлаг гэх газар мод бэлтгэх бригад ажиллуулан 17 ш модыг туршаар бэлтгэн тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж Сэлэнгэ сумын БОХУБ-д хүлээлгэн өгөөд байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ