Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас: "ХАМТДАА-ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ-ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЦГЭЭЕ" УРИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сум дундын Цагдаагийн тасагтай хамтран 2019 оны 04-р сарын 19, 20-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй иргэдэд уриалгыг танилцуулан иргэдийн 1 хоромын санамсар болгоомжгүй, хэнэггүй зангаас болж байгаль дэлхийд ямар их хохирол учирч байгааг танилцуулан , Иргэн бүр байгальтай зүй бус харьцдаг хандлагаа өөрчилснөөр ой хээрийн түймэргүй байж байгалийн баялагийг хүртэх боломжтойг сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгууллаа. Уг уриалгад 117 автомашин, 5 мотоциклийн жолооч нар нэгдэж бидний үйл ажиллагааг дэмжин сурталчилах ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо. Нийт 342 иргэнд мэдээлэл өглөө.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now