2019 оны 04 сарын 23
2019 оны 04 дүгээр сарын 13 -ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Баянгол гэдэг газарт гарсан ой хээрийн түймэр унтраах ажиллагаанд хамгаалалтын захиргаанаас дарга, 4 мэргэжилтэн, 2 байгаль хамгаалагч, галч сахиул зэрэг 13 албан хаагч ажиллалаа. Уг түймэрт Булган, Орхон аймгийн Онцгой байдлын албан хаагчид, Хутаг-өндөр, Сэлэнгэ сумдын иргэд, төрийн албан хаагчид, Хангал сумын Хялганат тосгоны ойн нөхөрлөлийн гишүүд, Хамгаалалтын захиргааны албан хаагчид зэрэг 179 хүн, 20 автомашин, 4 мотоцикль, 4 морь нийт 3 шөнө, 4 өдөр ажилалаа. Түймэр гарсан газарт ойрхон 5 малчин өрх хаваржиж байснаас гадна салхины хурд маш их, өнжмөл шар өвс ихтэй байсан нь түймрийг унтраахад их бэрхшээлтэй байв.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ