2019 оны 04 сарын 10
Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас: ХАМТДАА-ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ-ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЦГЭЭЕ уриалгыг дэвшүүлэн зохион байгуулж буй ажлын хүрээнд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Цагдаагийн тасагтай хамтран замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй иргэдэд уриалгыг танилцуулан иргэдийн 1 хоромын санамсар болгоомжгүй, хэнэггүй зангаас болж байгаль дэлхийд ямар их хохирол учирч байгааг танилцуулан , Иргэн бүр байгальтай зүй бус харьцдаг хандлагаа өөрчилснөөр ой хээрийн түймэргүй байж байгалийн баялагийг хүртэх боломжтойг сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгууллаа. Уг уриалгад 101 автомашин, 14 мотоциклийн жолооч нар нэгдэж бидний үйл ажиллагааг дэмжин сурталчилах ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо. Нийт 316 иргэнд мэдээлэл өглөө
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ