2019 оны 04 сарын 05
Хуурайшилтын үетэй холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сэлэнгэ сумын Цагдаагийн ахлах дэслэгч Отгонбаяр, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б. Оюунсүрэн, Д. Отгонбаяр, байгаль хамгаалагч П. Батжаргал, Г. Өнөрбат, Х. Ган-Эрдэнэ, Н.Мөнхцэцэг нар 04 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Сэлэнгэ сумын 2-р багийн Харлага, Тариахтайн даваа, Гучин есийн зоо, 3-р багийн Ороохын даваа, Гаслан, Хайлантай, Баянгол зэрэг газруудад эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаа. Орчны бүсийн айл өрхүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мөн Цагдаагийн байгууллагаас өрнүүлж буй "Нэг хором" хөдөлгөөний талаар суртчилан ажиллав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ