Цаг агаар

2019 оны 01 сарын 22

Энэ 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
(1-р сарын 22-ноос 26-нийг хүртэлх) 
/Хугацааны дунд үед ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна. /

Тунадас: 23-нд нийт нутгаар, 23-наас 24-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр, 26, 28-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-9м/с, 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: 22-нд хүйтний эрч сул, 23-наас нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч томоохон голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now