2018 оны 12 сарын 27
Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б. Оюунсүрэн, Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д. Отгонбаяр, Судалгаа шинжилгээ, мониторинг хариуцсан мэргэжилтэн Э. Ганзориг, жолооч Т.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй эргүүл хяналт шалгалтын баг 12 сарын 26-нд Сэлэнгэ сумын Тариахтайн давааны чиглэлд үүрэг гүйцэтгээд ирлээ. Хяналт шалгалтаар ДЦГ-ын бүс нутаг Тариахтайн даваанд ойн арчилгаа цэвэрлэгээний ажил хийж байгаа Ингэт Өлзийт ХХК, Дархан Ганжигүүр ХХК, Хялганат Энержи ХХК-н тусгаарлалт хийгдсэн талбай дээр хяналт тавьж фото зурагжуулж ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ