2018 оны 05 сарын 30
Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б. Оюунсүрэн, Судалгаа шинжилгээ, мониторинг хариуцсан мэргэжилтэн Э. Ганзориг, жолооч Т.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй эргүүл хяналт шалгалтын баг 05 сарын 06-нд Сэлэнгэ сумын Хайлантайн баруун, зүүн гол, Шавар, Харцайн чиглэлд үүрэг гүйцэтгээд ирлээ. Хяналт шалгалтаар ДЦГ-ын бүс нутаг Хайлантайн зүүн гол, Харцайн эх гэдэг газруудад зөвшөөрөлгүй өвөлжөө барьсан 2 зөрчлийг шалгаж өвөлжөөний мод бэлтгэсэн газрын солбилцолыг авч, зөрчил гаргасан 2 иргэнд газар чөлөөлөн ойр орчмын хогоо бүрэн цэвэрлэж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөх талаар албан шаардлага хугацаатай өглөө. Зөрчлийн байдлыг фото зурагжуулав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ