2018 оны 05 сарын 30
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/65 тоот тушаал болон Булган аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг түр хориглох тухай А/174 тоот захирамжийн биелэлтэд тус тус хяналт тавих ажлаар хамгаалалтын захиргааны дарга Д. Болорчулуун, БОХУБ Б. Оюунсүрэн, Байгаль хамгаалагч Л. Ганхүү, П.Батжаргал, Н. Мөнхцэцэг, жолооч
Т. Эрдэнбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Сэлэнгэ сумын Шавар, Харцай, Хайлантай, Хутаг Өндөр сумын Баянгол, Бүгсийн чиглэлд хяналт шалгалт хийж ойгоос хууль бусаар нойтон нарс ачсан портер автомашинтай 3 иргэнийг саатуулж мод, тээврийн хэрэгслийг хурааж, ан агнахаар гэрэлтүүлж явсан 2 иргэнийг саатуулан бичиг баримтгүй авч явсан бууг хураан авч Сэлэнгэ сумын цагдаад хэргийг тус тус шилжүүлээд байна.
Мөн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Гаслан Хайлантайн аманд эзэн нь тодорхойгүй хуурай мод бэлтгэн хураасан, Шавар гэдэг газарт иргэн н.Дорж өвөлжөөндөө 300 гаруй хуурай шургааг бэлдэж хураасан зөрчлийн талаар фото зураг, газарзүйн солбилцолыг авч баримтжуулан цагдаатай хамтран шалгах ажил хийгдэж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ