Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ, Хилийн 0286 дугаар анги, Цагдаагийн газартай хамтран ажиллах гэрээ төлөвлөгөөний хүрээнд 2018 оны 05 дугаар 03-04 өдрүүдэд Хамгаалалтын захиргааны дарга Д Болорчулуун, БОХУБ Б. Оюунсүрэн, байгаль хамгаалагч Х. Ган Эрдэнэ, С. Ганзоригт нар Сэлэнгэ сумын Хэсгийн төлөөлөгч н. Отгонбаяр, цагдаа н. Буян Ундрах, Хилийн харуулын бүрэлдэхүүнтэй эргүүл хяналт шалгалтын ажил зохион байгууллаа. Хяналт шалгалтаар ДЦГ-ын бүс буюу хилийн бүс, зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч бугын эвэр түүх зорилгоор Билүүтийн мараа гэдэг газар буу үүрч явсан 3 морьтой иргэн, загас барих, салхинд гарах зорилгоор Гурван голын бэлчирт буу үүрч явсан 7 морьтой иргэдийг тус тус саатуулан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 
Зөрчилд холбогдогч 10 иргэнд хууль тогтоомжийг танилцуулж яриа таниулга хийв. Мөн зам бартаа, шавар, ус ихтэй тул 2 автомашин шаварт сууж ирж очихын 180 км замыг 24 цаг туулж ирлээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now