Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр сумдын багийн иргэдийн нийтийн хурал 04 дүгээр сарын 25- 26 нд боллоо. Хамгаалалтын захиргааны 3 мэргэжилтэн 2 байгаль хамгаалагч Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн хуралд, Сэлэнгэ сумын Сангалтай, Тариахтай, Тэшиг сумын Хужирт, Хутаг-Өндөр сумын Хантай багуудын хуралд тухайн газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагчид оролцож Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах талаар төрөөс баримталж бодлого шийдвэрийг танилцуулж цаг үеийн мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтэд хариулт өгч ажилалаа. Мөн Сэлэнгэ бүрэн багийн хуралд аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажиллах гэрээний дагуу Хялганат тосгоны гал унтраах, аврах 40-р ангийн албан хаагч иргэдэд ой хээрийн болон обьектийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now