Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулууны санаачлагаар тусгай хамгаалалттай газар нутгаар зорчиж байгаа орчны бүсийн иргэд болон байгалийн дагалт бүтээгдэхүүнийн ашиглагч, тээврийн хэрэгсэлийн болон бүх хөдөлгөөний бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн бүртгэлжүүлж эхлээд байна.

Цахим бүртгэлийн системд шилжсэнээр тусгай хамгаалалттай бүс газар нутгийн аль хэсэгт ямар улиралд хөдөлгөөн ихэсч, зөрчил гарах магадлал их байгаа, байгалийн дагалт баялаг болох жимс ногоо түүх зорилгоор аль хэсэгт хэдий хугацаагаар зорчдог болох тусгай хамгаалалттай газар нутагт хууль бус үйлдэл гаргасан иргэдийн давтамжийг гаргаж мөн хэдий үед нэмэлт хүчээр ажиллах тэдгээрээс урьчилан сэргийлэх гэх мэт прогнозуудыг хийх олон давуу талууд бий болох юм.

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now